Skip to main content
MASA Mongolia's Podcast

MASA Mongolia's Podcast

By MASA

Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо (MASA) нь цуврал подкастууд бэлтгэн хүргэж байна.
Currently playing episode

Podcast №103 Америкт суралцсан миний түүх (А. Дарьсүрэн)

MASA Mongolia's PodcastDec 14, 2022

00:00
01:02:42
Podcast #125 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Хүслэн)

Podcast #125 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Хүслэн)

Подкастын маань шинэ дугаарт 2022-2023 оны хооронд АНУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй оюутан солилцооны хөтөлбөр болох Global UGRAD хөтөлбөрөөр АНУ, Жоржиа мужийн Атланта хот дахь Oglethorpe их сургуульд нэг улирлын турш суралцсан Б.Хүслэн оролцлоо. Тэрээр өөрийн яагаад Америк улсад суралцах болсон түүх, оюутан солилцооны хөтөлбөрт хэрхэн бэлдэж, тэнцсэн талаарх өөрийн туршлагаасаа хуваалцсан юм. Мэргэжлээ хэрхэн сонгох, хэл сурахын тулд юун дээр анхаарах ёстой болон Америкт суралцахаар бэлдэж буй оюутан, сурагчдад зөвлөгөө өглөө. Тус ярилцлагыг түүний суралцаж байж үед цахимаар хийсэн болно.

Feb 28, 202445:28
Podcast #124 Америкт Суралцсан Миний Түүх (С.Санасэр)

Podcast #124 Америкт Суралцсан Миний Түүх (С.Санасэр)

Тус дугаарын зочноор МУИС, Бизнесийн Сургуулийн багш, 2017-2018 оны хооронд Harvard Kennedy School -д Нийтийн Удирдлагын чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн С.Санасэр оролцлоо. Түүний хувьд өмнө нь АНУ-ын Utah Valley State College, California International University зэрэг сургуулиудад суралцаж байсан бөгөөд Harvard их сургуульд ороход ямар бэлтгэлтэй байх хэрэгтэй, сайн боловсрол ямар үнэ цэн авчирдаг талаар бидэнтэй ярилцав. Мөн өөрийн туршлага дээр үндэслэн англи хэл сурч Америкт боловсрол эзэмших, тус орны соёлыг таньж мэдэх, суралцах хүсэлтэй оюутан залууст хэрэгцээт мэдээлэл хуваалцлаа.

Feb 17, 202442:02
Podcast #123 Америкт Суралцсан Миний Түүх (А.Мандуул)

Podcast #123 Америкт Суралцсан Миний Түүх (А.Мандуул)

Энэ удаагийн дугаараар бид АНУ төдийгүй дэлхийд нэр хүндтэй Harvard Law School-д гурав дахь магистрын зэргээ эзэмшсэн А.Мандуултай ярилцлаа. Тэрээр АНУ-ын их сургуульд элсэн суралцахын тулд давах ёстой шалгуурууд, сургалтын төлбөрөө төлөх боломжууд болон хуульч мэргэжлээр сурахын тулд юу бэлтгэсэн байх шаардлагатай талаар ярилаа. Мөн Англи, Америк болон Монгол улсын боловсролын системын давуу болон сул тал, оюутан багш нарын харилцаа хандлага, цаашид юун дээр анхаарвал зохилтой зэрэг олон хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг өгсөн тул тус дугаарыг маань сонсож ирээдүйн боловсролдоо хувь нэмэр оруулаарай.


Dec 19, 202355:12
Podcast #122 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Нямбаяр)

Podcast #122 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Нямбаяр)

Энэхүү дугаарын зочноор MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, экологи, амьтан судлал, эволюцын биологийн чиглэлээр АНУ-ын Boise State University-д магистр, University of Oklahoma-д докторын зэргээ эзэмшсэн Б.Нямбаяр оролцлоо. Тэрээр өөрийн хэрхэн Америк улсад суралцах болсон түүх, туршлага төдийгүй магистр, докторын зэргийн хүрээнд сурахдаа ямар ямар чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй талаар бидэнтэй ярилцаж зөвлөгөө өгсөн юм. Хоёр улсын шинжлэх ухааны салбарын хөгжлийн ялгаа, их сургуулийн орчин нөхцөл төдийгүй оюутан, суралцагчдын ялгаа  ямар байдаг талаар мөн хуваалцлаа. 

Dec 03, 202342:31
Podcast #121 Америкт Суралцсан Миний Түүх (Э.Зул)

Podcast #121 Америкт Суралцсан Миний Түүх (Э.Зул)

Тус дугаарт АНУ-ын Seattle хот дахь University of Washington-д улс төр судлалын чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан Э.Зул оролцож байна. Тэрээр community college-оор дамжуулан их сургуульд шилжин суралцах, өөрт тохирсон "right fit" сургуулиа сонгох, өргөдлөө хэзээ хэрхэн явуулбал тохиромжтой эсэх, бакалаврын түвшинд ямар ямар тэтгэлэгт боломжууд байдаг гэх мэтчилэн олон чухал зүйлсийн талаар ярьж, ЕБС-ийн сурагчид болон АНУ-д бакалаврын зэргээ хамгаалах хүсэлтэй залууст зөвлөгөө өглөө.

Nov 26, 202355:53
Podcast #120 Америкт Суралцсан Миний Түүх (Т.Бат-Оргил)

Podcast #120 Америкт Суралцсан Миний Түүх (Т.Бат-Оргил)

Энэхүү дугаарын зочноор MARS-V хөтөлбөрийн зохицуулагч, АНУ-ын Virginia муж дахь James Madison University -д бизнес удирдлага болон төрийн захиргааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Т.Бат-Оргил оролцлоо. Тэрээр Америк болон Монгол дахь амьдралын хэв маяг, соёл, хүн хоорондын ялгаа ямар байдаг талаар бидэнтэй хуваалцаж тус улсад суралцсан туршлага нь хувь хүний болон академик ур чадварт нь хэрхэн эергээр нөлөөлсөн тухай ярьсан юм. Суралцаж байх хугацаандаа хувийн зохион байгуулалт, цагийн менежментээ мөн хэрхэн зохицуулж ирсэн талаар дурдсан төдийгүй ирээдүйд АНУ-д суралцах зорилготой оюутан залууст хандан гадаад хэл сурах, хэрэгцээт ур чадваруудыг бий болгох тал дээр зөвлөгөө өглөө.

Nov 20, 202353:45
Podcast #119 Америкт Суралцсан Миний Түүх (Э.Уранзаяа)

Podcast #119 Америкт Суралцсан Миний Түүх (Э.Уранзаяа)

Энэ удаагийн дугаараар бид 2022-2024 оны MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын нийслэл болох Вашингтон ДиСи хотод байрладаг American University -д “Sustainability Management” чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан Э.Уранзаяатай ярилцлаа. Тэрээр байгаль орчин, төрийн бодлого, бизнес удирдлагын зэрэг салбаруудыг нэгтгэсэн энэхүү мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд өөрийн Америк улсыг сонгон суралцах болсон шалтгаан, тус улсад бүтээсэн дурсамж түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Мөн их дээд сургуулиуд руу бие даан өргөдлөө явуулах процесс ямар байдаг талаар  тайлбарлаж, үнэтэй зөвлөгөө өгсөн тул энэхүү дугаарыг маань сонсон ирээдүйн боловсролдоо хувь нэмэр оруулаарай.

Nov 12, 202338:38
Podcast #118 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Наранбилэг)

Podcast #118 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Наранбилэг)

Тус дугаарын зочноор MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын Purdue University -ийг тус улсын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй FULBRIGHT хөтөлбөрөөр сурч төгссөн Б.Наранбилэг оролцлоо. Химийн шинжлэх ухааны салбараас хэрхэн бизнесийн салбар луу хөрвөсөн, Америкийн их сургуульд бизнес удирдлагын магистр, ялангуяа entrepreneurship чиглэлээр суралцахад орчин нөхцөл нь Монгол улсынхаас хэр ялгаатай байдаг тухай тэрээр бидэнтэй дэлгэрэнгүй ярилцлаа. Түүнчлэн англи хэлийг хэрхэн эзэмшиж, зорилгынхоо төлөө тууштай суралцагч байх талаар зөвлөгөө өгсөн юм.

Nov 05, 202344:56
Podcast #117 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Дөлгөөн)

Podcast #117 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Дөлгөөн)

Подкастын маань шинэхэн дугаарт MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын Atlanta хот дахь Georgia State University -ийг FULBRIGHT тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж төгссөн Б.Дөлгөөн оролцож байна. Түүний хувьд бакалавр, магистр, докторын зэргээ гурван өөр улсад сурч эзэмшсэн бөгөөд энэхүү ярилцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарыг яагаад сонгосон тухай, цаашлаад мэргэжил сонголтон дээр юуг голчлон анхаарч, гадаад улсад суралцахын тулд ямар бэлтгэлтэй байх хэрэгтэй талаар ярьлаа. Мөн тус улсын боловсрол болон нийгмийн хамгааллын бодлогын бусад улсуудаас ялгарах онцлог, сайн болон хэцүү тал ба суралцаж байх хугацаанд тохиолдсон түүх дурсамжуудаасаа хуваалцсан тус дугаарыг маань сонсож ирээдүйн боловсролдоо хувь нэмэр оруулаарай. 

Oct 31, 202337:48
Podcast #116 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Халиунаа)

Podcast #116 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Халиунаа)

Энэхүү дугаарт маань MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын Ohio мужид байрладаг University of Akron-д эдийн засаг, улс төр, философийн мэргэжлээр сурч бакалаврын зэрэг эзэмшсэн Б.Халиунаа оролцлоо. Тэрээр University of Akron-оос жил бүр олон улсын нэг оюутанд олгодог 100%-ийн тэтгэлгийг хүртсэн бөгөөд тус улсад суралцах хугацаанд тохиолдсон хамгийн сайхан дурсамж туршлага болон сорилттой үеүдээсээ хуваалцлаа. Мөн түүний хувьд gap year буюу завсар жилээ хэрхэн өнгөрүүлснээс эхлүүлээд TOEFL, SAT гэх мэт академик ур чадвар шаардсан шалгалтыг хэрхэн бэлдэх, АНУ-д суралцахын тулд ямар бэлтгэлтэй байх талаар зөвлөгөө өгч өөрийн сурсан мэргэжлийн талаар дэлгэрэнгүй ярьсан юм.

Oct 23, 202328:23
Podcast #115 Америкт Суралцсан Миний Түүх (О.Номинчимэг)

Podcast #115 Америкт Суралцсан Миний Түүх (О.Номинчимэг)

Подкастын маань шинэхэн дугаарт Columbia Law School-д LLM буюу хуулийн мэргэжлээр магистрын зэрэгт суралцаж төгссөн О.Номинчимэг оролцлоо. Түүний хувьд Япон улсын Токиогийн Их Сургуульд бакалавр болон магистрын зэрэг эзэмшсэн бөгөөд дахин АНУ-ын Нью-Йорк хотод суралцсан туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм. Энэхүү ярилцлагын хүрээнд хоёр өөр улсын нийгэм, орчны ижил болон ялгаатай байдал, тус улсуудад суралцахад ямар байдаг, хуульч мэргэжлийн хариуцлага, ёс зүй болон хэрхэн үр дүнтэй суралцаж, ажиллах тухай ярилцсан төдийгүй АНУ-д суралцах зорилготой хүмүүст зориулан үнэтэй зөвлөгөө өглөө.

Oct 17, 202346:36
Podcast#114 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Түшигжаргал)

Podcast#114 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Түшигжаргал)

Подкастын маань шинэ дугаарт АНУ төдийгүй дэлхийд нэр хүндтэй Harvard Law School-д 2022-2023 онд хуулийн чиглэлээр суралцаж, магистрын зэрэг хамгаалсан Б.Түшигжаргал оролцлоо. Түүний хувьд англи хэлийг хэрхэн үр дүнтэй суралцахаас эхлүүлээд өглөө бүрийн нэг цагийг зөвхөн суралцах зорилгынхоо төлөө тууштай зарцуулдаг байсан гэх мэт өөрийн туршлага дээрээ үндэслэж сургуульдаа болон Fulbright хөтөлбөрт тэнцэхийн тулд ямар дадлуудыг хэвшүүлэн, юун дээр анхаарвал зүйтэй талаар ирээдүйн Америкт төгсөгчдөд маань үнэтэй зөвлөгөө өглөө.  Түүнчлэн Harvard University-ийн бүтэц, тус сургуульд хэрхэн өргөдөл илгээх, эсээгээ хэрхэн бичих талаар бидэнтэй дэлгэрэнгүй хуваалцсан юм. Энэхүү ярилцлагыг түүнийг суралцаж байх үед нь хийсэн бөгөөд 2023 онд сургуулиа амжилттай төгссөнд нь MASA болон нийт сонсогчдынхоо өмнөөс халуун баяр хүргэе. 

Oct 09, 202350:10
Podcast #113 Америкт Суралцсан Миний Түүх (О.Амгаланбаяр)

Podcast #113 Америкт Суралцсан Миний Түүх (О.Амгаланбаяр)

Энэ удаагийн дугаарт маань Access хөтөлбөрийн 2020-2022 оны төгсөгч, Sports Visitor хөтөлбөрийн хүрээнд 2022 онд  АНУ-ын Бостон хотод хөлбөмбөгийн сургалт, хичээлүүдэд хамрагдаж байсан О.Амгаланбаяр оролцлоо. Түүний хувьд манай подкастын хамгийн залуу оролцогчдын нэг бөгөөд Access хөтөлбөрийн шалгаруулалтын үе шатууд болон тус хөтөлбөрийн хүрээнд ямар үйл ажиллагаанууд зохиогддог тухай бидэнтэй хуваалцлаа. Мөн дэлхийн олон орны спортод хайртай мэргэжлийн болон мэргэжлийн бус хүүхэд залуучууд, багш дасгалжуулагч нарт зориулан АНУ-д хоёр долоо хоногийн турш аялаж, сургалтад хамрагдах боломжийг олгодог 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөр болох Sports Visitor Program-ийн талаар дэлгэрэнгүй ярьсан юм.

Oct 03, 202334:45
Podcast #112 Америкт Суралцсан Миний Түүх (Э.Өсөхбаяр)

Podcast #112 Америкт Суралцсан Миний Түүх (Э.Өсөхбаяр)

Цуврал подкастын маань энэ удаагийн дугаарт “University of Michigan”-д үйлдвэрлэл, үйл ажиллагааны инженер мэргэжлээр төгссөн Э.Өсөхбаяр оролцож байна. Түүний хувьд АНУ-д суралцахаасаа өмнө хэрхэн GAP жилээ өнгөрүүлсэн болон тус улсад суралцахын тулд ямар бэлтгэлтэй байж, юун дээр голчлон анхаарах хэрэгтэй талаар бидэнтэй ярилцаж ирээдүйн Америкт төгсөгчдөдөө үнэтэй зөвлөгөө өглөө. Мөн аж үйлдвэрлэл, үйл ажиллагааны инженерчлэлийн салбар болон тус мэргэжлийн ирээдүйн чиг хандлага хаашаа чиглэж байгаа тухай мэдээлэл өгсөн юм.

Sep 28, 202351:54
Podcast #111 Америкт Суралцсан Миний Түүх (Д.Чинханд)

Podcast #111 Америкт Суралцсан Миний Түүх (Д.Чинханд)

“АМЕРИКТ СУРАЛЦСАН МИНИЙ ТҮҮХ ПОДКАСТ ЭРГЭН ИРЛЭЭ”

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #111🚩

Подкастын маань шинэхэн дугаарт MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, Hubert Humphrey Fellowship хөтөлбөрөөр АНУ-ын Arizona State University -ийн “Walter Cronkite School of Journalism and Mass Communication”-д сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж төгссөн Д.Чинханд оролцлоо. Тэрээр өөрийн Hubert Humphrey Fellowship хөтөлбөрт тэнцсэн туршлага болон АНУ-д мэргэжлээ дээшлүүлэн суралцахын сацуу Arizona мужийн Pheonix хотод бүтээсэн дурсамж, түүхүүдээсээ бидэнтэй харамгүй хуваалцлаа. Олон улсын өөр өөр соёлууд сэтгүүл зүйн чиглэлээр хэрхэн нэгдэж бие биеэсээ суралцсан тухай, гадаад хэлийг хэрэглээ болгон ашиглах, зорилгоо хэрхэн тавих талаар дэлгэрэнгүй ярьсан тус дугаарыг маань сонсож ирээдүйн боловсролдоо хувь нэмэр оруулаарай. 

Sep 19, 202345:21
Podcast №110 Америкт Суралцсан Миний Түүх (Н.Урин)

Podcast №110 Америкт Суралцсан Миний Түүх (Н.Урин)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 110🚩

Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, University of Wisconsin-Eau Claire-д сурсан Н.Урин оролцлоо.
Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global UGRAD Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Та бүхэн энэхүү подкастаас Америк улсад суралцах итгэл найдвар, урам зориг авч чадна гэдэгт итгэлтэй байна.


Feb 16, 202343:25
Podcast №109 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Мөнхжигүүр)

Podcast №109 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Мөнхжигүүр)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 109🚩


Манай подкастын энэ удаагийн дугаарт SUSI эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт тэнцэж ирсэн Б.Мөнхжигүүр оролцлоо.

Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон SUSI Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Та бүхэн энэхүү подкастаас Америк улсад суралцах итгэл найдвар, урам зориг авч чадна гэдэгт итгэлтэй байна.

Feb 08, 202346:44
Podcast №108 Америкт Суралцсан Миний Түүх (М.Наранзул)

Podcast №108 Америкт Суралцсан Миний Түүх (М.Наранзул)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 108🚩

Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, Endicott College-д маркетингийн мэргэжлээр сурсан М.Наранзул оролцлоо.
Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global UGRAD Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Та бүхэн энэхүү подкастаас Америк улсад суралцах итгэл найдвар, урам зориг авч чадна гэдэгт итгэлтэй байна.


Feb 01, 202335:54
Podcast №107 Америкт суралцсан миний түүх (Э. Тэмүүлэн)

Podcast №107 Америкт суралцсан миний түүх (Э. Тэмүүлэн)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 107🚩


Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, Ball State University-д хот төлөвлөлт мэргэжлээр сурсан Э. Тэмүүлэн оролцлоо.

Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global Undergraduate Exchange Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Та бүхэн энэхүү подкастаас Америк улсад суралцах итгэл найдвар, урам зориг авч чадна гэдэгт итгэлтэй байна.

Jan 24, 202359:56
Podcast №106 Америкт суралцсан миний түүх (Э. Наранцацрал)

Podcast №106 Америкт суралцсан миний түүх (Э. Наранцацрал)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 106🚩


Манай подкастын энэ удаагийн дугаарт Fulbright хөтөлбөрт тэнцэж, Kansas State University-г  аюулгүй байдлын чиглэлээр төгссөн Э. Наранцацрал оролцлоо.

Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Fulbright Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. 

Подкастын маань 106 дахь дугаараар Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэн түүний туршлага, дурсамжаар дүүрэн түүхээс итгэл найдвар, урам зориг авна гэдэгт итгэлтэй байна.

Jan 16, 202346:24
Podcast №105 Америкт суралцсан миний түүх (П. Цэлмүүн)

Podcast №105 Америкт суралцсан миний түүх (П. Цэлмүүн)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 105🚩

Энэ удаагийн дугаарт маань Access хөтөлбөрийн 2020-2022 оны төгсөгч, Sports Visitor хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Бостон хотод хөлбөмбөгийн сургалт, хичээлүүдэд хамрагдаад ирсэн П.Цэлмүүн маань оролцож байна. Тэрээр ЕБС-ын 11-р ангид суралцдаг бөгөөд манай подкастын хамгийн залуу оролцогчдын нэг юм. Түүний хамрагдсан Sports Visitor хөтөлбөр нь дэлхийн олон орны спортод хайртай мэргэжлийн болон мэргэжлийн бус хүүхэд залуучууд, багш дасгалжуулагч нарт АНУ-д хоёр долоо хоногийн турш аялаж, сургалтад хамрагдах боломжийг олгодог 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөр юм.

Jan 11, 202325:44
Podcast №104 Америкт суралцсан миний түүх (Э. Дөлгөөн)

Podcast №104 Америкт суралцсан миний түүх (Э. Дөлгөөн)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 104🚩

Подкастын маань шинэхэн дугаарт "The Pennsylvania State University"- ийг хуульч мэргэжлээр төгссөн Э. Дөлгөөн оролцлоо. Тэрээр Penn State University-ийн Монгол Улсын Их Сургууль-тай хамтран байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг буюу MoU-г байгуулахад гар бие оролцсон бөгөөд энэ талаарх түүхээсээ хуваалцаж, АНУ-ын их сургуулиуд хуулийн чиглэлээр ямар зэргүүд олгодог тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Сонсогч та бүхэн Э. Дөлгөөний АНУ-д суралцсан туршлага, өгсөн зөвлөгөөнүүдийг энэхүү дугаараас сонсоорой.

Dec 19, 202242:59
Podcast №103 Америкт суралцсан миний түүх (А. Дарьсүрэн)

Podcast №103 Америкт суралцсан миний түүх (А. Дарьсүрэн)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 103🚩

Манай подкастын энэ удаагийн дугаарт University of Minnesota-г Биологи, Нийгэм ба Хүрээлэн буй орчин судлал гэх мэргэжлээр төгссөн А. Дарьсүрэн оролцлоо.

Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон University of Minnesota –д суралцах давуу талуудаас бидэнтэй хуваалцлаа. Подкастын маань 103 дахь дугаараар Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэн түүний туршлага, дурсамжаар дүүрэн түүхээс итгэл найдвар, урам зориг авна гэдэгт итгэлтэй байна.

Dec 14, 202201:02:42
Podcast №102 Америкт суралцсан миний түүх (Д. Жаргалсайхан)

Podcast №102 Америкт суралцсан миний түүх (Д. Жаргалсайхан)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #102🚩
“Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо”-ны 15 жилийн ойд зориулан хүргэж буй подкастын маань тусгай дугаарын зочноор University of Denver, Colorado-д магистрын зэрэг хамгаалсан Д.Жаргалсайхан /Дефакто Жаргалсайхан/ оролцлоо. Тэрээр “Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо” /MASA/-ны хоёр дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Түүний Америкт суралцсан түүх төдийгүй MASA-ны үйл ажиллагааны түүх, цаашлаад оюутан залуучуудад зориулан өгсөн үнэт зөвлөгөөг энэхүү подкастын дугаараас сонсоорой. Энэхүү яриа нь тус дугаарыг сонссон хэн бүхэнд урам зориг, эрч хүч өгнө гэдэгт итгэлтэй байна.

Dec 06, 202222:18
Podcast #101 Америкт суралцсан миний түүх (А. Болормаа)

Podcast #101 Америкт суралцсан миний түүх (А. Болормаа)

Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, St. Catherine University-г бизнесийн удирдлагын салбараар төгссөн А. Болормаа оролцлоо.

Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global Undergraduate Exchange Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Nov 29, 202223:21
Podcast №100 Америкт суралцсан миний түүх (Ё. Лхамаа)

Podcast №100 Америкт суралцсан миний түүх (Ё. Лхамаа)

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #100 🚩

Манай подкастын энэ удаагийн дугаарт Hubert H. Humprey хөтөлбөрт тэнцэж, Boston University-г Боловсролын салбараар төгссөн Ё. Лхамаа оролцлоо.

Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон The Hubert H. Humphrey Fellowship Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. 

Подкастын маань 100 дахь дугаараар Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэн түүний туршлага, дурсамжаар дүүрэн түүхээс итгэл найдвар, урам зориг авна гэдэгт итгэлтэй байна.

Nov 23, 202246:32
Podcast №99 Америкт суралцсан миний түүх (Р. Жаргал )

Podcast №99 Америкт суралцсан миний түүх (Р. Жаргал )

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #99 🚩

Манай подкастын энэ удаагийн дугаарт АНУ-ын 100%-ийн тэтгэлэгтэй Fulbright хөтөлбөрт хамрагдан "Michigan Technological University"-д компьютерын шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн Жаргал маань оролцлоо. Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Fulbright хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Nov 15, 202234:27
Podcast #98 Америкт суралцсан миний түүх (Г.Энхжин )

Podcast #98 Америкт суралцсан миний түүх (Г.Энхжин )

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #98 🚩

Подкастын маань шинэхэн дугаарын зочноор Luby-Jenkins сурагч солилцооны хөтөлбөрийн төгсөгч, АНУ-ын Colorado мужийн Denver хотод 2 долоо хоногийн турш соёлын солилцоонд хамрагдсан Г. Энхжин оролцож байна. Тэрээр Luby-Jenkins солилцооны хөтөлбөрийн үе шатуудын тухай, хэрхэн тэнцсэн талаараа болон АНУ-д бүтээсэн сайхан дурсамж, түүхүүдээсээ бидэнтэй хуваалцлаа. 

 Хэрэв та тус хөтөлбөр болон АНУ-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол энэхүү дугаарыг сонсоорой.

Nov 09, 202236:43
Podcast #97 Америкт Суралцсан Миний Түүх (Ө.Сарангэрэл)

Podcast #97 Америкт Суралцсан Миний Түүх (Ө.Сарангэрэл)

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #97 🚩


Подкастын маань шинэхэн дугаарын зочноор АНУ-ын Миннэсота мужид нэг жилийн хугацаанд амьдарч, ахлах сургуульд нь суралцсан Ө.Сарангэрэл оролцож байна. Тэрээр FLEX хөтөлбөрийн үе шатуудын тухай, хэрхэн тэнцсэн талаараа болон АНУ-д бүтээсэн сайхан дурсамж, түүхүүдээсээ бидэнтэй хуваалцлаа.

Хэрэв та тус хөтөлбөр болон АНУ-ын ахлах сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол энэхүү дугаарыг сонсоорой.

Oct 31, 202249:03
Podcast#96 Америкт суралцсан миний түүх (Б.Бүжинлхам)

Podcast#96 Америкт суралцсан миний түүх (Б.Бүжинлхам)

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #96 🚩

Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор "FLEX" сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын ахлах сургуульд 1 жил суралцаж төгссөн Бүжинлхам оролцож хэрхэн тэнцсэн талаар мөн өөрт тохиолдсон сонирхолтой түүх, дурсамжаасаа хуваалцсан юм.


Та "FLEX" хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэлтэй бол Бүжинлхам-н подкастыг сонсож үнэтэй туршлага хуримтлуулж өөрийн ирээдүйдээ хувь нэмэр оруулаарай.

Oct 27, 202240:44
Podcast №95 Америкт суралцсан миний түүх (А.Юмжирдулам)

Podcast №95 Америкт суралцсан миний түүх (А.Юмжирдулам)

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #95 🚩

Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор "FLEX" сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын ахлах сургуульд 1 жил суралцаж төгссөн А.Юмжирдулам оролцож хэрхэн тэнцсэн талаар мөн өөрт тохиолдсон сонирхолтой түүх, дурсамжаасаа хуваалцсан юм.


Та "FLEX" хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэлтэй бол Юмжирдуламын подкастыг сонсож үнэтэй туршлага хуримтлуулж өөрийн ирээдүйдээ хувь нэмэр оруулаарай.

Oct 20, 202247:23
Podcast#94 Америкт суралцсан миний түүх (Б.Энхмаа)

Podcast#94 Америкт суралцсан миний түүх (Б.Энхмаа)

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #94 🚩

Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор АНУ-ын “Cal State University of Long Beach”-г олон улсын харилцаагаар суралцаж төгссөн Б.Энхмаа оролцож Америкт суралцсан түүх, дурсамжаасаа болон өөрийн сонгон суралцсан мэргэжлийн талаар хуваалцсан юм.  Тэрээр одоогоор Flex Mongolia хөтөлбөрийн зохион байгуулагч, Монгол дахь төлөөлөгч нь ба манай ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулан FLEX хөтөлбөрөө танилцууллаа. 


Та Америкт суралцах хүсэлтэй бол Энхмаагийн подкастыг сонсож үнэтэй туршлага хуримтлуулж ирээдүйн боловсролдоо хувь нэмэр оруулаарай.

Oct 11, 202255:24
Podcast#93 Америкт Суралцсан Миний Түүх (М. Санжмятав)

Podcast#93 Америкт Суралцсан Миний Түүх (М. Санжмятав)

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #93 🚩

Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор АНУ-ын “LeTourneau University”-г санхүүгийн мэргэжлээр суралцаж төгссөн М. Санжмятав оролцож Америкт сурч ажилласан түүх, дурсамжаасаа болон өөрийн сонгон суралцсан мэргэжлийн талаар хуваалцсан юм.

Мөн тэр өөрийн суралцаж байсан муж хотынхоо талаар дэлгэрэнгүй танилцуулж өөрийн туршлага мэдлэгээсээ харамгүй дэлгэж сонирхолтой яриа өрнүүллээ.

Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн урам зориг болон хэрэгцээтэй мэдээлэл өгнө гэдэгт итгэлтэй байна.

Feb 07, 202240:44
Podcast#92 Америкт Суралцсан Миний Түүх (А. Амарбаяр)

Podcast#92 Америкт Суралцсан Миний Түүх (А. Амарбаяр)

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #92 🚩

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-c бэлтгэн хүргэдэг подкастын маань шинэ оны хамгийн анхны шинэхэн дугаарт Amazon, Apple, Twitter гэх мэт технологийн салбарын томоохон компаниудад ажиллаж байсан А. Амарбаяр оролцлоо.

Тэрээр “Dickinson State University”-д бакалаврын зэрэг, “Maharishi University of Management”-д  магистрын зэргээ тус тус хамгаалсан юм. Америкт суралцах үеийн тулгарч байсан сорилттой үеүд болон тэрхүү сорилтуудыг хэрхэн давж туулсан өөрийн түүхээсээ хуваалцсан байна. Мөн мөрөөдөж хүсэж байгаа мөрөөдөл, хүслээ далд ухамсартаа хэрхэн шингээж өөрийн алсын хараагаа бий болгох талаар сонирхолтой зөвлөгөөг ч өгсөн юм. Америкт суралцах, хууль ёсны дагуу мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй хэн бүхэн энэхүү подкастыг заавал сонсоорой хэмээн зөвлөж байна.

Jan 24, 202201:01:17
Podcast#91 Америкт Суралцсан Миний Түүх (Ш. Буянжаргал)

Podcast#91 Америкт Суралцсан Миний Түүх (Ш. Буянжаргал)

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #91 🚩

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-c бэлтгэн хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкастын шинэ дугаарын зочноор “University of Illinois, Chicago”-г мехатроник мэргэжлээр төгссөн Ш. Буянжаргал оролцлоо.

Тэрээр Америкт суралцах үеийн дурсамж, соёлын ялгаатай байдлаас үүсэх шокыг хэрхэн даван туулж байсан болон мэргэжлээрээ Монголдоо хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Дэлхийд тэргүүлэх компаниудын нэг “Тошиба”-д ажиллаж байсан тэрээр хэл сурч буй хүмүүст  хэдийн танил болсон TEME аппликэйшнийг Монголчууддаа зориулан бүтээсэн нэгэн. Энэ дугаарт тэрээр өөрийн Англи хэл сурсан туршлагаасаа ч хуваалцсан юм. Мөн оюутан сурагчдад хандан судалж буй хичээлүүдийн мөн чанар, хичээлээс гадуурх хийж байгаа үйл ажилгаанууд ямар ач холбогдлыг сайтар ухамсарлаж мөн чанарыг нь ойлгож хийгээрэй хэмээн зөвлөсөн юм.

Технологийн коллежийг үүсгэн байгуулж технологийн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулж буй түүний оролцсон энэхүү подкастын дугаарыг сонсож энэ 7 хоногийг эрч хүчтэй өнгөрүүлээрэй.

Dec 07, 202146:37
Podcast#90 Америкт Суралцсан Миний Түүх ( П.Чингүүн)

Podcast#90 Америкт Суралцсан Миний Түүх ( П.Чингүүн)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #90 🚩

Америкт төгсөгчдийн холбоо (MASA)-c бэлтгэн хүргэдэг “Америкт  Суралцсан Миний Түүх” подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаарын зочноор Nebraska-ийн их сургуулийг Фулбрайт тэтгэлэгтэйгээр сурч төгссөн П.Чингүүн оролцлоо. Фулбрайт хөтөлбөрт материалаа илгээж тэнцсэн болон Америкт сурхад ямар байдаг, хөтөлбөрт материал илгээхдээ юуг анхаарах талаар  сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Мөн Монгол улсын засгийн газрын тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрийн талаар төдийгүй “cybersecurity” чиглэлээр Америкт сурсан  түүхийг энэ дугаараас сонсоорой. Технологийн салбарыг сонирхож буй оюутнууд энэ подкастыг заавал сонсоорой.

Nov 30, 202141:21
Podcast#89 Америкт Суралцсан Миний Түүх ( Ж.Амарсанаа)

Podcast#89 Америкт Суралцсан Миний Түүх ( Ж.Амарсанаа)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #89 🚩

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) бэлтгэн хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкастын шинэ дугаарын зочноор Харвардын их сургуулийн Post Doctoral Fellowship Program-ийн төгсөгч, Happy Veritas эмнэлгийн зөвлөх эмч Ж. Амарсанаа оролцлоо.

Тэрбээр анагаах ухааны салбарт суралцсан өөрийн туршлага болон судалгааны ажлуудын талаар, цаашлаад судалгааны лабораторид ажиллахад ямар байдаг талаар бидэнтэй дэлгэрэнгүй хуваалцсан юм. Лабораторийн судалгааг уйгагүй хийж өөрийн  ClusterBomb гэх технологийн нээлтийг хийснээр хэрхэн Харвардтай холбогдож докторын дараах хөтөлбөрт хамрагдсан талаар өмнөх судалгааны ажлын туршлага ямар ач холбогдолтой байдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тэрээр Америк болон Японд олон жил судалгаа хийсэн туршлага дээрээ үндэслэн 2 улсын судалгааны арга барил, соёлын талаар харьцуулан дэлгэрэнгүй ярьсан юм. Дэлхийн шилдэг сургууль болох Харвардад судалгаа хийж, Вирус тоолох шинжилгээг Монголд анх нутагшуулж, цаашлаад эрүүл мэндийн дэд сайд хийж явсан түүний оролцсон энэхүү подкастийн дугаарыг сонсож долоо хоногоо эрч хүчтэй өнгөрүүлээрэй.

Nov 23, 202146:35
Podcast#88 Америкт Суралцсан Миний Түүх (М.Чимэгсайхан)

Podcast#88 Америкт Суралцсан Миний Түүх (М.Чимэгсайхан)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #88 🚩

Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаарын зочноор АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрийн төгсөгч, төдийгүй Нью Йорк хотын алдарт Wallstreet-д байрладаг "Pace University"-д Entrepreneurship чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан М.Чимэгсайхан оролцлоо. Тэрээр томоохон хотуудын нэг болох New York тэр дундаа Wall street-д суралцах ямар байдаг, Энтрепренершип гэж ямар мэргэжил байдаг талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Мөн Фулбрайт хөтөлбөрт материал өгөхдөө юуг анхаарах талаар өөрийн туршлагаас хуваалцсан юм. Түүний бичсэн судалгааны ажил нь Pace их сургуулийн эдийн засгаар сурч буй оюутнуудын заавал унших ёстой материалын жагсаалтад багтсан байдаг гэдгийг дуулгамаар байна.

Та энэхүү подкастийн дугаарыг сонсож шинэ долоо хоногоо эрч хүчтэй өнгөрүүлээрэй.

Nov 15, 202147:15
Podcast#87 Америкт Суралцсан Миний Түүх (Т.Мөнгөншагай)

Podcast#87 Америкт Суралцсан Миний Түүх (Т.Мөнгөншагай)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #87 🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 88 дэх дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Fulbright Teaching Excellence and Achievement Program (TEA) хөтөлбөрийн төгсөгч Т.Мөнгөншагай оролцлоо. Тэрээр Fulbright TEA хөтөлбөр гэж ямар хөтөлбөр байдаг талаарх мэдээлэл болон англи хэлний багшаар Америк болон Монголд ажиллаж байсан дадлага, туршлагаасаа дэлгэрэнгүй хуваалцан ярилцсан юм. Мөн мэргэжлийн Англи хэлний багшийн хувьд Англи хэлийг сурахдаа юуг анхаарах талаар үнэтэй зөвлөгөөг ч өгсөн байгаа шүү.

Ахлах сургуулийн багш нарт зориулсан TEA хөтөлбөрт материал илгээхээр төлөвлөж буй багш нар энэхүү подкастийн дугаарыг заавал сонсоорой.

Nov 08, 202139:23
Podcast#86 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Оюу)

Podcast#86 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Оюу)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #86 🚩

"Америкт Сурсан Миний Түүх" цуврал подкастын маань шинэ дугаарын зочноор Southern Illinois их сургуулийг Фулбрайт тэтгэлэгтэйгээр сурч төгссөн Б.Оюу оролцлоо. Тэрээр засгийн газрын тэтгэлэгтэй 2 томоохон хөтөлбөр болох Фулбрайт болон GlobalUGRAD хөтөлбөрт шалгарч байсан төдийгүй дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Cambridge-ийн их сургуульд суралцсан юм. Түүний тэтгэлгийн материал илгээхдээ юуг анхаарах, эсээ хэрхэн бичих, Америкт амьдрах ямар байдаг талаар  сонирхолтой яриа өрнүүлсэн энэ дугаарыг та заавал сонсоорой.

Nov 02, 202157:21
Podcast#85 Америкт Суралцсан Миний Түүх (А.Цолмон)

Podcast#85 Америкт Суралцсан Миний Түүх (А.Цолмон)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#85 🚩

Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаарын зочноор Utah-ийн их сургуулийг Монгол улсын засгийн газрын санхүүжилттэй Фулбрайт тэтгэлэгтэйгээр сурч төгссөн А.Цолмон оролцлоо. 2 дахь удаагаа Фулбрайт хөтөлбөрт материалаа илгээж тэнцсэн тэрээр гэр бүлийн хамт Америкт сурхад ямар байдаг, хөтөлбөрт материал илгээхдээ юуг анхаарах талаар  сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Мөн Монгол улсын засгийн газрын тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрийн талаар төдийгүй геологийн чиглэлээр Америкт сурсан сонирхолтой түүхийг энэ дугаараас сонсоорой.

Oct 25, 202137:17
 Podcast#84 Америкт Суралцсан Миний Түүх (Г.Түвшинзаяа)

Podcast#84 Америкт Суралцсан Миний Түүх (Г.Түвшинзаяа)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#84 🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 84 дэх дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Fulbright хөтөлбөрт хамрагдаж дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Columbia University-ийн төгсөгч, Г.Түвшинзаяа оролцлоо. Төгсөлтөд гэр бүлийнхэн маань ирээд сэтгэл нь хөтөлсөн байхыг харах хамгийн гоё дурсамжуудын нэг байсан гэж ярьсан түүний Америкт суралцсан түүхээр хамтдаа аялцгаая.

Та энэхүү дугаарыг сонсож шинэ долоо хоногийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй.

Oct 18, 202129:25
Podcast#83 Америкт Суралцсан Миний Түүх (Д.Занабазар)

Podcast#83 Америкт Суралцсан Миний Түүх (Д.Занабазар)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#83 🚩

Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаарын зочноор LEAD Mongolia АНУ дахь солилцооны хөтөлбөрийн төгсөгч Д.Занабазар оролцсон билээ. Тэрээр манай подкастд оролцож буй анхны LEAD Mongolia хөтөлбөрийн төгсөгч бөгөөд уг хөтөлбөрийн давуу тал, шалгаруулалтын туршид өөрийн олж авсан туршлага болон хөтөлбөрийн талаарх ерөнхий мэдээллийн тухай ярьснаас гадна АНУ-д суралцсан  түүхээсээ бидэнтэй харамгүй хуваалцсан юм.

LEAD Mongolia хөтөлбөрт материал илгээхээр төлөвлөж буй хэн бүхэн энэхүү подкастийн дугаарыг та заавал сонсоорой.

Oct 11, 202120:28
Podcast#82 Америкт Суралцсан Миний Түүх (Э. Болор-Эрдэнэ)

Podcast#82 Америкт Суралцсан Миний Түүх (Э. Болор-Эрдэнэ)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#82 🚩

Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаараар АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Фулбрайт болон GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч, “Michigan state University”-д Бизнесийн удирдлага чиглэлээр магистрийн зэргээ хамгаалсан Э. Болор-Эрдэнэ оролцсон билээ. Тэрээр Америкт суралцах үеийн сонирхолтой түүхээсээ бидэнтэй хуваалцсанаас гадна тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө явуулахад сэтгэл зүйн бэлтгэл чухал хэмээн яриандаа онцлон дурдсан юм.

UGRAD болон Fulbright тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Oct 05, 202154:26
Podcast#81 Америкт Суралцсан Миний Түүх (Ж.Сүхбаатар)

Podcast#81 Америкт Суралцсан Миний Түүх (Ж.Сүхбаатар)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#81 🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 81 дэх дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Hubert Humphrey Fellowship хөтөлбөрийн төгсөгч, доктор Ж.Сүхбаатар оролцлоо. Тэрээр АНУ-д хоёр ч хөтөлбөрт суралцаж улмаар докторын зэрэг хамгаалсан юм. Монгол улсад удирдах түвшинд болон боловсролын салбарт ажиллаж байгаад докторын зэрэг хамгаалах хүртэл ямар зам туулсан, цаашлаад залуучууд юуг анхаарах талаар дэлгэрэнгүй ярилцсан энэхүү дугаарыг та заавал сонсоорой.

Sep 27, 202135:40
Podcast#80 Америкт Суралцсан Миний Түүх (Д. Шүрэнцэцэг)

Podcast#80 Америкт Суралцсан Миний Түүх (Д. Шүрэнцэцэг)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#80 🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 80 дахь дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй TEA хөтөлбөрийн төгсөгч Д.Шүрэнцэцэг оролцлоо. Тэрээр багш нарт зориулсан TEA хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ба тус тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн туршлага дээрээ үндэслэн тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай материал илгээхэд хэрхэн өөрийгөө үр дүнтэй бэлдэж, өргөдлөө илгээх тал дээр үнэтэй зөвлөгөө өгсөн юм.

Sep 20, 202128:46
Podcast#79 Америкт Суралцсан Миний Түүх (Х. Цогтбилгүүндарь)

Podcast#79 Америкт Суралцсан Миний Түүх (Х. Цогтбилгүүндарь)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Подкаст #79🚩

Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаараар та бүхэнд University of Minnesota Их сургуулийг Улс төр судлал чиглэлээр бакалавр мөн Олон улсын хөгжил судлал чиглэлээр магистрийн зэргээр суралцаж төгссөн Х. Цогтбилгүүндарь оролцсон билээ. Тэрээр тус сургуульд суралцаж байх хугацаандаа хотын захиргааны төвд мэргэжлийнхээ чиглэлээр дадлага хийж байсан ба Америкийн сонгуулийн компанит ажилд өөрийн биеэр оролцож, ажлын туршлага хуримтлуулж явсан сонирхолтой түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Мөн Америкт бакалавр болон магистраар сурахын ялгааг яриандаа онцлон дурдсан билээ. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Sep 13, 202135:13
Podcast#78 Америкт Суралцсан Миний Түүх (Ж. Хонгорзул)

Podcast#78 Америкт Суралцсан Миний Түүх (Ж. Хонгорзул)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Подкаст #78🚩

Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаар New York University-д тэнцээд Нью Йорк хотыг зориод буй Ж.Хонгорзул-г онцоллоо. Тэрээр АНУ-ыг зорих хүртлээ MASA болон EducationUSA Mongolia-д дөрвөн сарын турш дадлага хийсэн юм. Дадлага хийх, шалгалтууддаа бэлтгэх, сургуулийн өргөдлийн материал бэлтгэх гээд маш завгүй ч цагаа оновчтой төлөвлөж, тууштай байж зорилгодоо хүрч АНУ-ыг зорьсон Хонгорзулдаа баяр хүргэе!

Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Sep 07, 202118:28
Podcast#77 Америкт Суралцсан Миний Түүх (Н.Ананд)

Podcast#77 Америкт Суралцсан Миний Түүх (Н.Ананд)

🚩EducationUSA Mongolia Podcast #77🚩

Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор АНУ-ын “American University”-г олон улсын харилцаа мэргэжлээр суралцаж төгссөн Н.Ананд оролцож Америкт сурсан түүх, дурсамжаасаа хуваалцсан юм.

Залууст хандан “зоригтой бай” хэмээн захисан түүний подкастыг сонсож энэ долоо хоногийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй.

Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Aug 31, 202139:38
Podcast#76 Америкт Суралцсан Миний Түүх (Г. Жаргал)

Podcast#76 Америкт Суралцсан Миний Түүх (Г. Жаргал)

🚩EducationUSA Mongolia Podcast #76🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 76 дахь дугаарт АНУ-ын Central Washington Их сургуулийн төгсөгч Г. Жаргал оролцлоо. Тэрээр подкаст сонсогч залууст хандан Америкт суралцахад оюутныг дэмжих маш олон тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг гэдгийг дурдсан ба тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн амжилттай бэлдэх дээр өөрийн туршлага дээр үндэслэн үнэ цэнэтэй зөвөлгөөг мөн хуваалцсан юм. Энэ удаагийн дугаар та бүхэнд урам зориг төрүүлсэн, сонирхолтой дугаар болсон гэдэгт итгэлтэй байна. Америкт сурах мөрөөдөлтэй ч хэрхэн тэтгэлэг олж, өргөдлөө явуулах эсэхээ мэдэхгүй байгаа хэн бүхэн энэ удаагийн дугаарыг амжиж сонсоорой.

Aug 23, 202124:38